ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2025-01-15 12:22:56,   149

       Арбулаг сумынхаа нийт иргэд малчид  төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, хүүхэд, эмэгтэйчүүд, Ахмад настан, Залуучууд та бүхэнд Сумын ИТХ-ын дарга болон ИТХ-ын Ажлын алба болон нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс ажил хөдөлмөрийн амжилтыг хүсье.

         1992 онд батлагдсан Ардчилсан шинэ үндсэн хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 9 дахь удаагийн сонгууль амжилттай болж, сонгуулийн үр дүнгээр  байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг эрхэмлэж, сумын нийгэм эдийн засгийн зорилтыг тодорхойлон, бүрэн эрхийн хугацаанд баримтлах бодлогын баримт бичиг мөн сум орон нутгийн хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын төлөө нутгийн зөн олон та бүхэнтэй  хамтран ажиллаж  цаашид бодит бүтээлч хийж хэрэгжүүлсэн ажилтай сум орон нутгийнхаа хөгжлийг хэд хэдэн шат ахиулсан он жилүүд байх болно гэдэгт итгэлтэй байна. Сумын хөгжлийн төлөө нутгийн эрдэмтэн доктор, инженер, мэргэшсэн ажилтан, албан хаагч  Арбулаг суманд ажиллаж амьдарч байсан  уугуул, суугуул иргэд малчид нийт иргэдийн санал санаачилгыг хүлээн авч сум орон нутгийн урт болон богино хугацааны бодлогын баримт бичиг батлах мөн улсын болон аймаг сумын хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж байгаа ажилд  хяналт тавьж цахим болон шилэнээр олон нийтэд ил тод нээлтэй  тал бүрийн хяналттайгаар зохион байгуулж ажиллана.

 

2025-01-15 12:22:56