Арбулаг сумын Эрүүл мэндийн төв нь анх 1932 онд нэг сувилагчтай хүн эмнэлгийн анхны суурь тавигдаж улмаар 1939 онд хүн эмнэлгийн бага эмчийн салбар болж, 1973 онд 10 ортой, 13 орон орон тоотойгоор их эмчийн салбар болж 3000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байв.
Одоогийн эрүүл мэндийн төвийн барилга нь 2000 онд ашиглалтанд орсон. Тус Эрүүл мэндийн төв нь 2024 онд нийт 25 эмч, ажилчидтай. Үүнээс их эмч 1, бага эмч 2, багийн бага эмч 2, сувилагч 8, лаборант 1, жолооч , нягтлан , нярав , туслах сувилагч 3, тогооч, галч 4 гэсэн орон тоогоор ажиллаж байна. Хүний нөөцийн хангалт 83%-тай байна.
Эрүүл мэндийн төв нь 10 ортой, 25 эмч, ажилчидтай, 1 автомашинтай Арбулаг сумын 4127 хүн амд 6 багийн зохион байгуулалттайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэж байна.
Хол, ойрын дуудлага, амбулаторийн үзлэг болон яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Жилд дунджаар давхардсан тоогоор 6420 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 287 хүнийг хэвтүүлэн эмчилж байна.