Сумын танилцуулга
2024-07-04 12:13:22,   178

Арбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,360 орчим км² нутагтайгаас 3,120 км² орчим нь бэлчээр болно. 2023 оны байдлаар 4095 оршин суугчтай, 1168 өрхтэй бөгөөд хотгойд, дархад ястнууд зонхилох хувийг эзэлнэ. Сумын төв Мандал нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 75 км, нийслэл Улаанбаатараас 742 км зайд оршино.

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Арбулаг сум зохион байгуулагджээ. 1933 оны байдлаар 911 өрхийн 3,200 хүн, 106,000 орчим малтай байв. 1959 онд Арбулаг болон Алаг-Эрдэнэ сумдаас Сүмбэр сум тасран гарсан ч удалгүй Арбулаг суманд эргэн нэгджээ. Тус сумын нутагт 1939 онд "Сөртийн нэгдэл" байгуулагдаж, хожим "Мандал" нэгдэл болон нэрээ өөрчилсөн аж.

1953, 1956 онд Бүрэнтогтох сумын хилийн ойролцоо Мөнх хааны үеийн ордон, бичигт хөшөө тус тус олджээ. Мөн сумын төвөөс зүүн тийш 10 км-ийн зайд, 5-р багийн нутагт Чингүнжавын булш гэж нутгийн ард түмэн ярилцдаг Цагаанчулуутын овоо хэмээх тахилгат том овоо бий. Цагаанчулуут уулын оройд 4 тийш салбарласан 16, их овоотойгоо нийлээд 17 овоо байдаг.

2024-07-04 12:13:22