Соёлын төвийн танилцуулга
2024-10-15 15:46:59,   44

АРБУЛАГ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус сумын Соёлын төв нь 1942 онд “Улаан гэр” гэсэн нэртэйгээр тухайн үеийн нам засгийн шийдвэрээр байгуулагдаж байсан түүхтэй. Улаан гэр байгуулагдсан цагаас айл өрхүүдээс авъяаслаг хүмүүсийг цуглуулж, алс хол нутагладаг айлуудаар ердийн хөсгөөр явж урлаг, соёлын үйлчилгээг хүргэдэг байжээ. 1949 онд анхны “Улаан булан” баригдаж улмаар нутаг усаараа нэгдэж урлаг, уран сайхан, ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж байсан байна. Ж.Базарваань нь Улаан булангийн зохион байгуулагчаар ажиллаж байсан байна. 1971 онд Арбулаг сумын “Мандал” нэгдлийн анхны 2 давхар клуб баригдан соёл, олон нийтийн үйл ажиллагаа эрчимжиж эхэлжээ. 1959-1980-аад он хүртэл Клубын эрхлэгчээр Г.Чимэддорж ажиллаж байлаа. Тухайн үеийн “Улаан булан” болон “Клуб”-ын дэргэдэх сайн дурын сайханчаар Д.Батсуурь, Б.Буянтогтох, Б.Дэнсмаа, Өлзийбадрах, Батнасан, Батлай, Д.Доржханд, П.Доржпалам, Д.Цэрэндолгор, Баттогтох, Амартогтох гэх мэт олон хүмүүс ажиллаж байлаа. “Улаан гэр”-ээс  “Клуб”, “Соёлын төв”  гэсэн нэрээр үйл ажиллагаа нь өргөжсөөр өнөөг хүрсэн соёлын төвийн дунд үеийн уран сайханчдаас дурдвал Шагдар, Р.Давааням, Ж.Өлзий, Б.Даваажав, Ч.Ганжуур, Д.Даржаа, Д.Ширбазар, П.Жигжид, И.Норовмятав, Б.Баярдалай, Ю.Өлзий, Н.Чулуунбаатар,  Д.Эрдэнэчулуун, жолооч Даржаа, Б.Оюунчимэг, С.Мягмарсүрэн, С.Оюунчимэг, Г.Цэрэндаваа, Ш.Энх-Амгалан, адуучин Алагаа гэх мэтчилэн дурдаж болно. 1959 оноос анх Чимэддорж гуайг эрхлэгчээр ажиллаж байх үед Кино механикчаар Чой-Аюуш гэдэг хүн ажиллаж байсан байна. Өдгөө тус сумын Соёлын төвийн дарга М.Хэнчбиш, Хөгжмийн багш МУСТА, Улаан тугийн одонт Р.Мандшир, Өвийн ажилтан Б.Энх-Амгалан, Номын санч Ш.Болдбаатар, Үйлчлэгч П.Эрдэнэцэцэг, Галч Д.Бэхбат, Л.Булганням, Б.Өлзийбаяр гэсэн 8 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

2024-10-15 15:46:59