Арбулаг сумаас төрөн гарсан алдартнууд
2024-09-30 14:43:35,   17

Арбулаг сумын уугуул ,Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Дагвадорж 1942 оны 11 сарын 28 нд Хөвсгөл аймгийн төв мөрний дэнжид ,аймгийн төв эмнэлэгт малчин ард Чойсүрэнгийн ууган хүү болон төржээ.Төрөх тасгаас гармагц Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Ямаатад нутагласан.Бага насаа нагац эмээ Цэгүүдийн гал зээ болж ө ссөн. 1950 онд Арбулаг сумын бага сургуульд орж 1954 онд 4 дүгээр ангиа төгсөж улмаар Мөрөн 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгсчээ. 1961 - 1966 онд МУИС - д суралцаж Бүрэн дунд сургуулийн монгол хэл - Уран зохиолын багш мэргэжил эзэмшчээ. 1977 - 1978 онд ЗХУ - ын М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуульд утга зохиолын онолын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 1977 - 1981 онд ,, Монголын орчин үеийн зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил ,, сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Ч.Дагвадорж 1966 - 1967 онд Хөвсгөл аймгийн Хатгал 10 жилийн дунд сургуульд Монгол хэл - Уран зохиолын багш ,1967 онд Хөвсгөл аймгийн ,, Эрх чөлөө ,, сонинд сурвалжлагч , 1967 - 1968 онд ШУА - ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан ,1978 - 1983 , 1990 - 1992 онд ШУА -ийн ,, Монголын нэвтэрхий толь ,, - ийн Товчооны Эрхлэгч , 1969 - 1975 онд БХЯ -ны ,, Ардын арми " сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга ,1983 -1990 онд МЗЭ -ийн Хорооны ,, Утга зохиолын шүүмж ,судлалын зөвлөлийн эрхлэгч, 1996 - 2009 онд МУИС -ийн багш , тэнхимийн эрхлэгч ,Профессороор, 2010 - 2023 онд Улаанбаатарын Их сургуулийн зөвлөхөөр ажиллажээ. Ч.Дагьадорж нь Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны Тэргүүн ,Утгазохиолын олон улсын холбооны гишүүн ,Дэлхийн Үндэсний шүлгийн Холбооны дэд тэргүүний сонгуультай. Тэрбээр мэргэжлийн 50 гаруй ном бүтээл туурвиснаас , , Монголын нэвтэрхий толь,, -ийн зохиогч ,хариуцлагатай редактор ,ХХ зууны Уран зохиолын түүхийн хамтын зохиогч , утга зохиолын шүүмжлэлийн анхны сурах зохиогч юм. Тэрбээр ХХ зууны тэргүүлэх мэргэжилтэн ,ахмад сурган хүмүүжүүлэгчийн хувьд монгол хэл ,утга зохиолын 10 мянга гаруй мэргэжилтний багш ,мэргэжлийн гучаад магистр ,10 докторын ажлыг удирдсан байна. Түүний Монголын утга зохиолд оруулж ирсэн авьяастнаас Г.Аюурзана ,Б.Наминчимид , Д.Оюунчимэг ,Х.Сүнлэгмаа нарын зэрэг гучаад зохиолч ,Шинжлэх Ухааны доктор ,Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан С.Байгалсайхани, Д.Сумъяа , С.Энхбаяр нарын дэлхийн монгол судлалд алдаршсан эрдэмтдийг төрүүлжээ. Ч.Дагвадорж дууны яруу найрагчийн хувьд ХХ зууны дууны яруу найргийн наяад оны сүүл ХХ1 зууны эхний нэрд гарсан найрагч хэмээн үнэлэгддэг. Түүнийг Америкийн монголчуудын соёлын холбооноос , ,Утга зохиол ,соёл хүмүүнлэгийн үйлстэн ,, ( 2020) шагнал гардуулахдаа ХХ зууны Монголын 21 шилдэг яруу найрагчийн нэг хэмээн үнэлсэн байна. Ч.Дагвадоржийн яруу найргийн бүтээлээс ,, Далийн цэцэг ,, , ,, Нугас алаг нүд ,, , ,, Хотогойд аялгуу ,, бүтээл нь өндөр үнэлэгддэг. Дууны уран бүтээлээс нь ,, Ээж минь дээ,, дуу нь эдүгээ дэлхийн тэрбум гаруй хүний сонорт хүрчээ. Ч.Дагвадорж шилдэг бүтээлээрээ ,, Мөнгөн цом.,, болон МҮЧХ - ны шагнал ,, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн ,, цол ( 1999) , ,, Хөдөлмөрийн хүндэт медаль , , , ,, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан туг ,, -ийн одон болон ойн медалиудаар шагнагджээ.

 

2024-09-30 14:43:35