Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, цахим сайт хариуцдаг албан хаагчийг мэргэжил арга зүй, сургалт мэдээлэл өгөх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хайр, Найдвар, Гэрэл НҮТББ, Хөгжлийн шийдэл ТББайгууллагууд хамтран нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Нийтийн ил тод мэдээллийн тухай хууль, Ил тод байдал ба нийгмийн эгэх хариуцлагын тухай, сайтад мэдээлэл оруулах зааварчилгааны талаар мэдээлэл зөвлөмж өглөө. Мөн байгууллагуудын ил тод байдлыг хангахад ямар асуудлууд байгааг ярилцаж, тэдгээр шийдлүүдийг зөвлөлдөж, цаашид хийх төлөвлөгөө гаргалаа. Сургалт зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хайр, Найдвар, Гэрэл НҮТББ, Хөгжлийн шийдэл ТББайгууллагууддаа талархал илэрхийлэе.