“ЗҮТГЭЛ - ИТГЭЛ - САНААЧИЛГА” УРИАЛГА 2020.03.20 ТАРГАННУУР
Арбулаг сум, монгол орны ирээдүй, хөгжил дэвшлийн түүчээ болсон эцэг, эхчүүд, оюутан, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Дэлхийн нийтэд тархаад байгаа “Ковид-19” вирусээс шалтгаалан хүүхдийн хичээл сургалтын үйл ажиллагаа 2020 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл хойшлогдлоо.
Иймд эцэг, эх, багш, сурагчдын гурвалсан холбоог бий болгон аль болох цахим хэлбэрээр хичээлийг зохион байгуулах, багш нартай суралцагсад, эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар холбогдож өгсөн даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлэх цаг үе тохиож байна.
Мөн багшаас хүргүүлсэн материалд хязгаарлагдахгүй нэмэлт дасгал даалгавар гүйцэтгэж, бусдаас түрүүлж суралцах хэрэгцээгээ ухамсарлан ойлгож, хариуцлагатай бие даан гүйцэтгэх үүрэг нийт сурагчдад ирлээ. Үүнийг биелүүлэхэд эцэг, эхчүүд хичээл хийх, дасгал даалгавар ажиллах тодорхой цагийг хүүхдүүддээ гаргаж өгөхийг хүсч байна.
Боловсролын байгууллага, багш нар дасгал даалгавар, ялангуяа төгсөх ангийн сурагчдын материалыг чанарын өндөр түвшинд боловсруулж, түгээж болох бүх арга хэлбэрийг ашиглан сурагчдад хүргэж, зөв эсхүл буруу гүйцэтгэж байгаад дүн шинжилгээ хийж, дараа дараагийн алхмаа төлөвлөн үйл хэрэг болгоно уу.
Суралцагчдыг гэртээ байгаа хугацаанд теле хичээл үзэх, дасгал даалгавар хийхэд хамтран ажиллах цаг гаргахаас гадна ЭМЯ-ны зөвлөгөө, бусад төрийн шийдвэрүүдийг дагах мөн монгол ахуй, соёл, уламжлал, хүмүүжлийн зүйлүүдийг хүүхдүүддээ “ӨӨРИЙН БИЕЭР ЭЕРЭГ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ, ЗӨВ ХАНДЛАГА”-ыг үзүүлж, хүүхдийнхээ эрүүл, аюулгүй орчин нөхцлийг ханган ажиллахыг нийт эцэг, эхчүүддээ УРИАЛЖ байна.
ХАМТДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЖ, ЭРСДЭЛИЙГ ДАВАН ТУУЛЪЯ
ХҮНДЭТГЭСЭН: АРБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГА, СУМЫН ОНЦГОЙ КОМИСС, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН
ДАРГА Л. БАТЦОГТ
