Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Д.Бямбаа ИТХ-ын дарга 99382445
Л.Энэбиш Засаг дарга 99383301 88368222
Б.Баянбаатар Засаг даргын орлогч 95388471
Ө.Ганхуяг Тамгын газрын дарга 99383012
Х.Мягмаржав Дотоод ажил хариуцсан түшмэл 95388266


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Яруу найрагч гишүүд
Яруу найрагч гишүүд
Нийтэлсэн: 4 жил өмнө

Өнөөгийн УИХ-ын гишүүдийн дунд олон сайхан яруу найрагчид байдаг гэнэ. Тэдэн дундаасаа гишүүн Л.Энх-Амгалан “Монголын мөнгөн үеийн яруу найраг” эмхэтгэлд “Бүсгүй хүнийг бурхан гэж андуурч...” гэдэг шүлгээ хэвлүүлсэн байдаг аж.

 Мөн Д.Лүндээжанцан гишүүн ч ангийнхан дундаа шаггүй яруу найрагч бөгөөд өнгөрсөн жил “Зангаараа амраг” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн байдаг. Түүний энэхүү шүлэгт УГЗ Т.Сэр-Од ая хийж, СТА дуучин Л.Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг нар дуулсан юм байна.

     Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өөрийн хэлдэг Есөн Э-гийн ерөөлөө зохиосон гэдэг бөгөөд чуулганы танхимд ч тэрээр толгой сүүл холбон ярьж ангийн нөхдөө хөгжөөгөөд авсан ба муугүй найрагч гэдгээ харуулсан.

Есөн Э-гийн ерөөл- /Н.Батбаяр/

Хүн та

Эрүүл энх

Эрх чөлөөтэй

Элэг бүтэн

Эрдэм номтой

Эрхэлсэн ажилтай

Эд хөрөнгөтэй

Эрх мэдэлтэй

Эв нэгдэлтэй

Эх орноо гэсэн сэтгэлтэй байх болтугай.

 

Зангаараа амраг - /Д.Лүндээжанцан/

Зангуутай, сарнайтай хорвоо

Заяагаараа учирсан амраг минь дээ

Залуухан, халуухан наснаасаа

Зангаараа л яваа хань минь дээ

Халгиатай, цалгиатай өдрүүдийг

Ханиндаа л давсан даа хоёулаа

Хайрах жавар салхинаас

Халхалж л явлаа даа нэгнийгээ

Хасын сарны туяан дор

Хайртай гэж шивнэснийг чинь

Хангал согоо шиг санандаа

Хадмын бурханд сөгдсөнийг чинь

Хайрт минь хаанаас би мартах вэ...

 

Бүсгүй хүнийг бурхан гэж андуурч- /Л.Энх-Амгалан/

 

Үүлэн дундах хан хөвгүүн

Үд цагаар лимбэ үлээхэд

Өдөт цагаан шувуу

Тэнгэрийн өвөрт шургаж

Өвс сэрвэгнэх чимээнээр

Өнгө цэнхэр аялгуунд хувирч

Салхины чиг нисэхүй...

Охидын хөлд салхи

Өвс адил ширэлдэх

Гоо бэлхүүс нь

Голын урсгалыг дүрслэх

Диваажин мэт эгшинд

Өөрийнхөө төгсгөл дээр

Үүрд би хавар болмуу

Нэгэн насны минь зургийг

Навч адил дүрсэлж

Модод цэцэглэх нь

Миний шүлэг агаад

Ариун биеийг таалах шиг

Агаарт шүлэг татлах шиг

Сайхан бүсгүйг хавраар харахуй

Сая хорин тав дахь цагийг үдэж

Саран битүүрсэн үдэш

Бүсгүй хүнийг

Бурхан гэж андуурч

Би шүлэгч болсон...