2014 оны бараа ажил үйлчилгээ худалдан авалт

2014- оны  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын  товч тайлан

Зураг төсөв хийлгэх ажлын хүрээнд: Тендерт “БАББ”ХХК шалгарч 2014 онд баригдах барилга байгууламжийн зураг төсвийг 20 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр шалгарч,  ажлыг бүрэн хийж,  /Санхүүжилтийг бүрэн олгосон/ 

Баяр наадмын зардал: 13 000 000  төгрөгний төлөвлөгдсөн,  МУ-ын засгийн газрын 271 тогтоолийн дагуу 5 000 000 төгрөгөөр үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн: /Санжүүжилтийг нь бүрэн олгосон/                                            

  Гамшгаас хамгаалах, сургалт сурталчилгаа:  6 000 000  төгрөгөөр зарцуулахаас, 3-р багийн иргэн Баасангийн гэр             1 хүүхдийн хамт шатсан тул сум орон нутгаас дэмжлэг үзүүлж 500 000 төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон.

Ахуйн үйлчилгээний барилгын халаалтын ажлын хийх: 25 000 000 төгрөг төсөвлөгдсөнөөс, Ахуй үйлчилгээний барилгын халаатын ажлын тендерийг 23 504 000 төгрөгөөр Ч.Төмөрчөдөр захиаралтай Туурайн тамга ХХК-аар гүйцэтгүүлэх шалгарсан. /23 504 000 төгрөгөөр гэрээ байгууллагдаж 6000000 төгрөгийг олгож , үлдэгдэл 17 504 000 төгрөгийг төлөх шаардлагатай байна. /Ажлын гүйцэтгэл 100%/

  Сумын төвд халуун усны барилга шинээр барих: 45,000,000 төгрөг төсөвт өртөгтэйгөөс,  Сумын төвд 3 хүний халуун ус барих барилгын ажлын тендерийг 42,750,000 төгрөгөөр  Ш.Даваажаргал захиралтай  Эндус-Эрхэт ХХК-р гүйцэтгүүлэх шийдвэр гарч гэрээний дагуу ажлыг хийж дуусгасан. 19325000 төгрөгийг олгож, үлдэгдэл 23425000 төгрөгийг төлхөөр байна. /Ажлын гүйцэтгэл 100 %/

    3-р багийн төв, соёлын үйлчилгээний төв өргөтгөл засварлах: 35 200 000 төгрөгний төсөвлөгдсөнөөс,  Э.Анхбаяр захиралтай Ган-Үүд ХХК-н 33 943 253 төгрөгний өртөгөөр уг ажлыг гүйцэтгэсэн: 17481800 төгрөгийг олгож, үлдэгдэл 16461453 төгрөгийг төлөх шаардлагатай.

    Ногоон тэжээл тарих, фонд хашаа барих: 18,000,000 төгрөгний төсөвт өртөгтэйгөөс Б.Ганжуур эзэнтэй                       Сөрт баян уул хоршоо 17,900,000 төгрөгөөр 1-р багт Ногоон тэжээл тарих,фондны  хашаа барих ажлыг гэрээний дагуу гүйцэтгэсэн хүлээлгэж өгсөн. 11 000 000 төгрөгийг олгож, үлдэгдэл 6 900 000 төгрөгийг төлхөөр байна. /Ажлын гүйцэтгэл 100% /

    Гүний худаг гаргах /хайгуул, өрөмдлөг,барилга, тоног төхөөрөмж хамт: 22 500 000 төгрөгний төсөвлөгдсөн, Аймгийн худалдан авах ажиллагааны албан тендер сонгон шалгаруулах эрхийг шилжүүлсэн. Тус сумын 2-р багийн нутагт гүн өрмийн худгийн цэг тогтоож, өрөмдлөг явууллаж 115 метр-ээс ус гаргасан, худгийн байр барих ажил явагдаж байна. Үлдэгдэл 22 500 000 төгрөгийг төлхөөр байна.  /Ажлын гүйцэтгэл 82%/

Сүмбэрт ахуйн үйлчилгээний байр барих:  10 000 000 төгрөгний төсөвт өртөгтэйгөөс, 9500,000 төгрөгөөр  Сүмбэр багт ахуй үйлчилгээний байр барих барилгын ажлыг Д.Эрдэнэдалай ахлагчтай “Энхтайван бүлэг” ажлыг авсан боловч одоог хүртэл ажил нь хийгдээгүй байна. /Ажлын гүйцэтгэл  0%

  1. Сумын төвийн хог хаягдал зайлуулах машин механизм  худалдан авах: 30,962,000 төсөвт өртөгтэй тендерийг 23,000,000 төгрөгөөр Д.Алтан хуяг захиралтай Эй Жи Пи ХХК нь Хог хаягдал зайлуулах машин механизмийг нийлүүлсэн. /Санжүүжилтийг нь бүрэн барагдуулсан/

12. Сумын төв, суурийн газрын хог хаягдал цэвэрлэх: 4,000,000 төгрөг төсөвлөгдсөнөөс Эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэхэд 300,000 төгрөг, айл бүрийн хашааны доторх болон ар өвөр гудамжны 256 өрхийн хог хаягдлыг цэвэрлэж 46 машин хог хаягдлыг 330,000 төгрөгөөр  цэвэрлэсэн ба сумын төвийн хогийн нэгдсэн цэгийн дотрох хогийг цомнож,             3- чиглэлд явдаг зам гаргах ажлыг зохион байгууллаж хийсэн. /Ажлын гүйцэтгэл 55% /

  1. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, саад хашлаг хийх: 13,000,000 төсөвт өртөгтэй тендерийг 12,518,148 төгрөгөөр Хөвсгөл Баян Минж ХХК-н  гүйцэтгүүлэх шийдвэр гарч гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн. 8518148 төгрөгийг олгож. Үлдэгдэл 4000000 төгрөгийг төлөх шаардлагатай. /Ажлын гүйцэтгэл  85% /

 Энгийн худгийн засвар: 2000,000 төгрөг төсөвлөгдсөнөөс сумын төвийн гүний худгийн орчнийг  эрүүл ахуй бүс болгон сайжруулж гадна талд нь хайс хашлага барихад 969500 төгрөгийг зарцуулсан. Мөн 6-р багийн нутаг “Товгор”-т  энгийн гар худаг гаргахаар 6-р багийн иргэн  Б.Өлзийбаяртай 700,000 төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна,  1-р багийн иргэн Д. Наранэрдэнэ 612000 төгрөгөөр боомын эхэнд энгийн гар худаг гарган сумын комисст хүлээлгэж өгсөн / санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн/. 2-р багийн иргэн П. Бямбадорж Гурван нуурт энгийн гар худаг, Д. Мягмардорж Тоонт гэдэг газар энгийн гар худаг гаргасан хүлээлгэж өгөх шатандаа ажиллаж байна. /Ажлын гүйцэтгэл  80% /

     Нийтийн биеийн тамирын талбай: П. Баянбилэг захиралтай “Хөвсгөл баян минж” ХХК 8000000 төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан. Төлбөрийг бүрэн барагдуулсан /Ажлын гүйцэтгэл  100%

       Халуун усны тоног төхөөрөмж: П. Баянбилэг захиралтай “Хөвсгөл баян минж” ХХК 3398651 төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан. Төлбөрийг бүрэн барагдуулсан /Ажлын гүйцэтгэл  60%/

                 ТАЙЛАН БИЧСЭН: ТӨРИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ                         Б. ЦЭНДБАЯР