Шишгэд хурд-2019 уралдаан 05 сарын 04,05-нд болно

Аймгийн ИТХ-н тогтоолоор Шишгэд хурд-2019 Хаврын уралдаан 5 дугаар сарын 4,5-ны өдөр Рэнчинлхүмбэ суманд зохион байгуулагдахаар боллоо. Уг уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг салбар комиссуудыг сумын Засаг даргын захирамжаар томилон бэлтгэл ажил эхлээд байна. Уг уралдааныг аймгийн Дэлтэй цэнхэр МСУХолбоо, Рэнчинлхүмбэ сумын ЗДТГазар, Батцагаан хүлэг МСУХ хамтран ТӨХ галын 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд уяач, унаачид аймгийн болзол хангах бүрэн боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9896703, 99967030 дугаараас авна уу!