ЗДТГ-ын бүтэц зохион байгуулалт

                Засаг дарга түүний Тамгын газар нь 2019 оны байдлаар бүтэц бүрэлдэхүүний хувьд Монгол улсын 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 5-дугаар бүлгийн 33-дугаар зүйлийн 33.4 дэхь заалт, Аймгийн Засаг даргын 2008 оны 338-дугаар захирамжийн дагуу ЗДТГ-ын орон тоо бүтцийг ИТХ-ын болон Засаг даргын зөвлөлийн хуралдаанд оруулж батлуулан мөрдөн ажиллаж байна.            Үүнд:
1. Сумын Засаг дарга
2. Сумын Засаг даргын орлогч
3. ЗДТГ-ын дарга бөгөөд Төсвийн ерөнхий менежер
4. Санхүү албаны дарга
5. Төрийн сангийн мэргэжилтэн – Статистик мэдээ судалгаа хариуцсан ажилтан
6. Дотоод ажил эрх зүй, сургалт сурталчигаа хариуцсан мэргэжилтэн
7. Төрийн сангийн мэргэжилтэн, ня-бо
8. Нийгмийн ажилтан /хүүхэд залуучуудын ажил хариуцсан/
9. Архив, бичиг хэргийн эрхлэгч, бичээч
10. БОХ-ын улсын байцаагч
11. ХАБ, МЭҮХ-ын улсын байцаагч  - МЭҮТ-ийн дарга
12. Мал үржлийн тасаг – Тархвар зүйч 
13. Мал үржлийн тасаг – Бэлчээр, газар, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн
14. Газрын даамал
15. Нярав, аж ахуй
16. Жолооч гэсэн 15 орон тоон дээр нормативаар ажиллах орон тоо буюу үйлчилгээний ажилтан 1, галч сахиул 4, цэвэрлэгч үйлчлэгч 1, бүгд 18 төрийн албан хаагч Тамгын газрын батлагдсан төсөв санхүүгийн хүрээнд төрийн ажил үүргийг гүйцэтгэж байна.
 
            Батлагдсан төсөв, санхүүгийн бүтэц орон тоон дээр удирдах дээд байгууллага болох газар хэлтэс, алба агентлагийн дарга эрхлэгч нараас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч босоо удирдлагаар хангагдан ажилладаг.
 
            НД, ЭМД-ын байцаагч, Нийгмийн ажилтан, Хэсгийн төлөөлөгч, Хэсгийн цагдаа, багийн Байгаль хамгаалагч 2, Татвар хураагч, ИБМ-ийн ажилтан – Улсын бүртгэгч, Олон нийтийн байцаагч, БИНХ-аас сонгогдсон 5 багийн Засаг дарга нарыг оролцуулан бүтэц орон тоо бүрэлдэхүүний хувьд бүгд 33 орон тоотойгоор төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэн ажиллаж байна.
 
            Төрийн болон үйлчилгээний ажилтан бүртэй оны эхнээс эхлэн үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулан хагас, бүтэн жилээр дүгнэн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийг хуваарийн дагуу шинэчлэн хууль эрх зүйн дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн төрийн албан хаагчийг тангараг өргүүлэн ажлын байранд тавигдах үндсэн шаардлагыг хангасан иргэдээр Тамгын газрын бүтцийг бүрдүүлэн төр засгийн бодлого үйл ажиллагааг явуулж байна.
 
            Тамгын газрын бүрэлдэхүүнд боловсролоор магистр 1, дээд боловсролтой 15, тусгай дунд боловсролтой 12, бүрэн дунд 4, бага боловсролтой 1.
 
            Мэргэжлээр эдийн засагч ня-бо 7, ХАА-н мэргэжилтэн 7, улс төр судлаач 1, жолооч 3, трактор комбайнч 1, сантехникч 2, тогооч 1, бусад 11.
 
            Насаар 20-35 насны 12, 36-49 насны 16, 50-аас дээш насны 5.
 
            Зэрэг дэвээр ахлах түшмэл дэд зэрэг 1, туслах түшмэл дэд зэрэг 1, дэс түшмэл дэд зэрэг 3, туслах түшмэл дэд зэрэг 2.
 
3.
   Шагнал урамшил: ХАА-н тэргүүний ажилтан 2, Ардын Хувьсгалын 70 жилийн ойн медаль 2, Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль 6, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль 2, Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг 2, Санхүү банкны тэргүүний ажилтан 2, Төрийн захиргааны тэргүүний ажилтан 2, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан 1, Аймгийн Төрийн захиргааны тэргүүний ажилтан 2, Монголын Залуучуудын холбооны тэргүүн залуу алтан медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар 2 хүн тус тус шагнагдсан байна.
 
            Сумын Засаг дарга түүний Тамгын газар нь Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасан заалтыг удирдлага болгон төр, иргэн хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд үйлчлэх төрийн байгууллага албан хаагчдын хариуцлага, чадавхийг дээшлүүлж шийдвэр гаргах бүх түвшинд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, сумын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлогыг Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхтэй уялдуулж ажиллаж ирснээр сүүлийн 4 жилийн ажлын үзүүлэлтээр аймагтаа 2-5-дугаар байр эзлэн ажиллав.
 
            Засгийн газрын бодлого шийдвэр, аймаг, сумын ИТХурал, Засаг даргын шийдвэрийг үндэс болгон төсөвт албан газар, албан хаагч бүрээр тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гаргуулан гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаж байна.
 
ЗДТГазрын дарга Л.Бямбасүрэн